Уламжлалт анагаах ухаан нь хүний биеийг бүхэлд нь авч үзэж эмчилдэг учраас сонгон эмчлүүлдэг.
“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн үйлчлүүлэгч, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням:
“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн хувьд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж авч яваа томоохон эмнэлэг учраас олон жилийн дадлага, туршлага, эмчилгээний өвөрмөц арга барил зэрэг онцлог зүйлс олон байна. Тухайлбал, өглөөний уншлага гэж зүйл бий. Энэ нь өвчтөн, эмч хоёрын хувьд хоёулаа сэтгэлээ засахад чухал ач холбогдолтой. “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн эмч нар өглөө бүр өвчтөнөө үзэхээсээ өмнө уншлагадаа заавал суудаг. Ингэж сэтгэлээ засаж, төвшитгөдөг юм байна. Нөгөө талаараа өвчтөнүүд бас энэхүү уншлага бясалгалд сууснаар эмч, өвчтөн хоёр нэгэн ижил зорилготой, нэг ижил сэтгэлтэйгээр өвчний ард гарч, өвчнийг эдгээнэ гэсэн урам зориг, итгэлийг төрүүлэх буюу сэтгэлзүйгээр нь эмчилдэг нь хамгийн их таалагддаг.
Миний эмчлэгч эмч А.Сундуйжамц эмч болон тус эмнэлгийн эмч нар бүгдээрээ Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг эмчийн гарын шавь нар. Тиймээс ч чадвартай эмч нараар эмчлүүлээд бие, сэтгэл маань бүхий л талаараа илааршиж, эрч хүч орлоо. Цаашид олон мянган хүнийг эрүүлжүүлж, буянтай үйлээ дэлгэрүүлэхийг ерөөхийн зэрэгцээ энэ байгууллага улам батжин дэлгэрч, Монголынхоо ард түмэнд хүртээлтэй, хүртээмжтэй байгаасай гэж хүсье. Зөвлөх эмч Г.Одонцэцэг, эмчлэгч эмч А.Сундуйжамцдаа болон нийт эмч ажилтнуудад талархлаа илэрхийлье. Эмч ажилтнууд мэдлэг чадвараас гана маш их сэтгэлтэй, уйгагүй хөдөлмөрч хамт олон гэдэг нь үйлчлүүлэх бүрт мэдрэгддэг.
Эх сурвалж: https://tinyurl.com/yh76ddtm https://medium.com/@bodisetgelten.hospital

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

en_US
Scroll to Top