Хий арвидсан ерөнхий шинж
Хэрэв танд дараах шинжүүд илэрч байвал хийн бэлгэ чанар арвидаж, эмгэг өвчин үүссэн байж болзошгүй. Хий арвидсан ерөнхий шинж:
- явахыг хүснэ
- санаа алдана
- сэтгэл тогтворгүй болж долгисно
- толгой эргэнэ
- чих шуугих
- юу ч идсэн аманд эхүүн амт амтагдана
- хатгалгаа магадтай биш юүлнэ
- бие даарч жихүүцэн чичирнэ
- хөдөлгөөн хийхэд хатгалгаа тархана
- залхуурна
- үе мөч тэнийж татах эсвэл атирч татна
- арьс мах салах мэт санагдана
- хөлийн чөмгөөр хага ташиж өвдөнө
- нүд бүлтийж гөлийнө
- нүдний харц өндөр болно
- үе мөч мушгисан мэт өвдөнө
- хөдөлбөөс эвэршээл үлэмж их болно
- биеийн шар үс сөрвийнө
- жихүүцнэ
- шөнө нойр хүрэхгүй
- өдөр олон удаа эвшээн чичирнэ, унтахыг хүсэж ундууцна
- сүүж бэлхүүс, яс үес бүгд өвдөнө, нүдүүлсэн мэт болох
- дагз, өвчүү, эрүүгээр хатгуулна
- хүзүүний анхдугаар үе андон тэргүүтэн хийн бэлчрүүдийн ам нь нээгдэж дарваас өвдөнө
- хоосноор огиулна
- үүрээр хөөстэй ханиалгах
- хэвлий дотор дүүрч хоржигноно
Үдэш хийгээд үүрээр нар шингэсний хойно дээрх шинжүүд илүү илэрнэ.
Эх сурвалж: Одонцэцэг эмчийн зөвөлгөө номоос

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

en_US
Scroll to Top