Хүний төрөлх өвөрчлөл
Хүний төрөлх өвөрчлөл
Хүн эхийн хэвлийд бүрэлдэн бойжих явцад түүний төрөлх өвөрчлөл нь тогтдог. Өвөрчлөл нь хий, шар, бадган гурав тус бүр дангаараа, эсвэл хий-шар, бадган-хий, бадган-шар хавсарсан, эсвэл хий-шарбадган хурмал гэсэн долоон янз байдаг. Долоон өвөрчлөлийн мөн чанарын сайн, мууг авч үзвэл:
1. Хурмал
2. Бадган, шар хавсарсан
3. Бадган, хий хавсарсан
4. Шар, хий хавсарсан
5. Дан бадган
6. Дан шар
7. Дан хий
Эдгээрийн эхнийх нь хамгийн сайн, дараагийнх нь дэс дараагаар муу гэж үздэг. Долоон төрлийн өвөрчлөлийн мөн чанараас шалтгаалан эрүүл биеийн судасны үндсэн лугшилт, толгойн хэлбэр, тархи, ясны өнгө, ходоодны галын илч, хэвлийн чийрэгжилтийн үндсэн мөн чанарууд тогтдог. Мөн эдгээр өвөрчлөл нь өвчлөл, оюун ухаан ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, эд хөрөнгө амьжиргаагаа авч явах ухаан, наслалт, зан төлөвийн байдал гэх мэт олон зүйлд хамааралтай байдаг.
Одонцэцэг эмчийн зөвөлгөө номоос

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

en_US
Scroll to Top