Тиймээс орой нар жаргах үед болон нар мандах үед нялх хүүхддээ Загджүсүмийн тарни, Манлын тарни, Дарь эхийн тарни зэргийг уншиж зүрхэн тушаа нь сайтар адислан үлээнэ.
Мөн уламжлалт ширгэлэх аргыг хийж болно.
Нялх хүүхэдтэй айлын эцэг, эх гэр бүлийн хүмүүс нь хоорондоо эв түнжинтэй, архи дарс зугаа цэнгээнээс хол, гэр орон, үр хүүхдээ цэвэр цэмцгэр байлгаж, рашаан, утлагаар ариулан адислаж, бие, хэл, сэтгэлийн нүглийг цээрлэн ариун буянд хичээн үйлдвээс үр хүүхдээ адын хорлолоос урьдчилан сэргийлж чадна.
Эх сурвалж: Одонцэцэг эмчийн зөвлөгөө номоос