Бөөрний цэцэг чих
Бодь сэтгэлтэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг:
Бөөрний цэцэг чих
Бөөрний шимээр үйл ажиллагаа нь тэтгэгдэгч цэцэг нь чих, цөвийг нь хураагч сав эрхтэн нь давсаг. Энэ гурван эрхтэний үйл ажиллагаа хоорондоо хий, усан махбодын эрхээр салшгүй холбоотой.
Бөөрний үйл ажиллагаанд эмгэг өөрчлөлт ороход чихний сонсгол муудах, дүлийрэх, шуугих, дуугарах, чихнээс нойтон шүүс, идээ гарах зэрэг эмгэг өөрчлөлтүүд илэрнэ.
Бас чихний өвчлөл эргээд бөөрөнд, давсганд нөлөөлөх нь бий.
Ялангуяа удаан хугацаанд бөөр, давсаг, түрүү булчирхай, савны хүйтэн хийн эмгэгтэй явсан хүмүүст чих дүлийрэх, чих шуугих зэрэг эмгэг илрэх нь цөөнгүй байгааг анхаараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

en_US
Scroll to Top