Зөгийн балтай ус бадганд сайн
0-16 насанд хүний биед бадганы мөн чанар давамгай байдаг. Тиймээс зөгийн бал хэрэглэх нь сайн. Зөгийн бал нь эмийн хөлөг буюу гурван амтлагийн нэг. Үүнд зөгийн бал, бурам, чихэр гурав ордог. Гурвуулаа чихэрлэг амттай боловч гурван өөр чадалтай. Зөгийн бал нь таргалалт буюу бадганыг дардаг, ходоодны галын илчийг үүсгэдэг. Чихэр нь (Элсэн чихэр, мөсөн чихэр) сэрүүн чанартай тул халуун өвчний үед эмийн хөлөг болгон хэрэглэнэ. Мөн бадганыг үүсгэж, таргалалтын гол шалтгаан болно гэдгийг анхаарах нь зүйтэй. Бурам нь бүлээн, тослог чанартай учраас хийн бэлгэ чанар ихэссэн үед цайндаа хутгаж ууж болно. Хий өвчний үед хийн эмийг бурамтай усаар даруулж уудаг, бадган өвчний үед зөгийн балтай усаар бадганыхаа эмийг даруулж уух зэргээр энэхүү гурван амтлагийг эмийн хөлөг болгон ашигладаг. Зөгийн балтай ус бадганд их сайн. Тиймээс 0-16 хүртэлх насны хүүхэд зөгийн бал хэрэглэх нь сайн. 16-70 насныхныг залуу хүн гэх бөгөөд энэ насныхан зохистой хэмжээгээр чихэр хэрэглэх, 70-аас дээш насныхан бурам хэрэглэх нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

en_US
Scroll to Top