“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн эмч нар өглөө бүр өвчтөнөө үзэхээсээ өмнө уншлагадаа заавал суудаг. Ингэж сэтгэлээ засаж, төвшитгөдөг юм байна.

“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн үйлчлүүлэгч, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжиннямтай ярилцлаа.

 

-Та яагаад “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгээр үйлчлүүлдэг вэ. Энэ эмнэлгийн онцлог давуу талыг тодорхойлохгүй юу?

-Би урьд нь Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Энэ удаад шинэ салбар болох “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэгт эмчлүүллээ. Тав тухтай тохижилттой шинэ сайхан эмнэлэг байна. Уламжлалт анагаах ухаан нь хүний биеийг бүхэлд нь авч үзэж эмчилдэг учраас хүнд илүү үр өгөөжтэй. Энэ бол уламжлалт анагаах ухааныг сонгон үйлчлүүлэх гол шалтгаан.

“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн хувьд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж авч яваа томоохон эмнэлэг учраас олон жилийн дадлага, туршлага, эмчилгээний өвөрмөц арга барил зэрэг онцлог зүйлс олон байна. Тухайлбал, өглөөний уншлага гэж зүйл бий. Энэ нь өвчтөн, эмч хоёрын хувьд хоёулаа сэтгэлээ засахад чухал ач холбогдолтой. “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн эмч нар өглөө бүр өвчтөнөө үзэхээсээ өмнө уншлагадаа заавал суудаг. Ингэж сэтгэлээ засаж, төвшитгөдөг юм байна. Нөгөө талаараа өвчтөнүүд бас энэхүү уншлага бясалгалд сууснаар эмч, өвчтөн хоёр нэгэн ижил зорилготой, нэг ижил сэтгэлтэйгээр өвчний ард гарч, өвчнийг эдгээнэ гэсэн урам зориг, итгэлийг төрүүлэх буюу сэтгэлзүйгээр нь эмчилдэг нь хамгийн их таалагддаг.

Эмч өглөө, орой үзнэ, өдөр, оройн эмчилгээ хийнэ. Хүний тамир тэнхээг дэмжиж, сайжруулах бариа, рашаан, төөнүүр, жин, хануур, шивүүр гэх мэт тухайн хүний биеийн онцлог, өвчний байдлаас шалтгаалан хувь хүнд чиглэсэн маш олон төрлийн эмчилгээг хийдэг. Ингэснээрээ эмчилгээ илүү үр дүнтэй болдог юм байна. Гол нь эмчилгээний гам барих тал дээр бид өөрсдөө хариуцлагатай хандаж, эмч нарынхаа заавар зөвлөгөөг сайтар дагаж, эрүүл зөв хооллох, даарч хөрөхгүй байх, зөв амрах гэхчлэн маш энгийн хэр нь ээ эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй байдаг.

-Анагаах ухааны цаашдын чиг хандлага хувь хүнд чиглэсэн анагаах ухаан буюу уламжлалт анагаах ухаан болж байна. Тиймээс ч хүмүүс уламжлалтаар их эмчлүүлэх болсон. Орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны ялгаатай болон давуу тал нь танд хэрхэн мэдрэгдсэн бэ?

-Европ анагаах болон уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний арга барил хоорондоо их ялгаатай, мөн тус тусын онцлог давуу талтай. Нэгдүгээрт, Европ анагаах ухаан нь тухайн өвчтөний өвдөж байгаа эрхтэнд хандаж эмчилдэг. Дэлхий нийтээр шинжлэх ухаан техник технологи хөгжихийн хэрээр дэвшилтэт арга технологи, өндөр үр дүнтэй эмчилгээний арга хэлбэрүүд ч олон гарч байна.

Харин уламжлалт анагаах ухаан нь тухайн өвчнийг үүсгээд байгаа цаад шалтгаан, үндэс суурийг нь судалж байгаад биеийг бүхэлд нь эмчилдэг. Хоёрдугаарт, Европын анагаах ухаанд байдаггүй үр дүн сайтай эмчилгээний аргууд уламжлалт анагаах ухаанд ч олон бий. Эм гэхэд байгалийн ургамлаар хийсэн тангаа ууж байна. Малын гаралтай органик бүтээгдэхүүнээр буюу жишээ нь, шар тосоор бариа засал хийж байна. Гуравдугаарт, оношилгооны арга барил өөр. Судасны тоо, лугшилт, шээсний өнгө, үнэр, шинж байдал, хэлний байдал зэргээр маш нарийн онош гаргаж болдог нь гайхамшигтай. Бид эрт дээр үеэс өөрсдийн онцлогт тохирсон уламжлалт анагаах ухаанаар эрүүл, саруул байж ирсэн ард түмэн шүү дээ. Энэ анагаах ухааныг Манба Дацан МУЭСТ, “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэг хөгжүүлээд явж байгаад нь талархдаг.

-“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн эмч нар буюу уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмч нар байдаг. Та эмч нарын ур чадвар, арга барилын талаар юу хэлэх вэ?

-Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэг нь хажуудаа Оточ Манрамба Их Сургуультай. Тус сургуулийн төгсөгчид нь эмнэлэгтээ ажилладаг, тиймээс чадвартай боловсон хүчнээр тасралтгүй хангадаг юм байна. Миний эмчлэгч эмч А.Сундуйжамц эмч болон тус эмнэлгийн эмч нар бүгдээрээ Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг эмчийн гарын шавь нар. Тиймээс ч чадвартай эмч нараар эмчлүүлээд бие, сэтгэл маань бүхий л талаараа илааршиж, эрч хүч орлоо. Цаашид олон мянган хүнийг эрүүлжүүлж, буянтай үйлээ дэлгэрүүлэхийг ерөөхийн зэрэгцээ энэ байгууллага улам батжин дэлгэрч, Монголынхоо ард түмэнд хүртээлтэй, хүртээмжтэй байгаасай гэж хүсье. Зөвлөх эмч Г.Одонцэцэг, эмчлэгч эмч А.Сундуйжамцдаа болон нийт эмч ажилтнуудад талархлаа илэрхийлье.

 Эмч ажилтнууд мэдлэг чадвараас гана маш их сэтгэлтэй, уйгагүй хөдөлмөрч хамт олон гэдэг нь үйлчлүүлэх бүрт мэдрэгддэг.

-Хүмүүс өдөр тутамдаа хооллолт, явдал мөрөө буруудуулснаар олон өвчний эх үүсвэрийг тавьдаг. Тиймээс бид үйлчлүүлэгчдэдээ уламжлалт анагаах ухааны өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжүүдийг тогтмол өгсөөр ирсэн. Таны хувьд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлээд эрүүл зөв амьдралын талаар ямар ойлголт мэдлэгтэй болов?

-Хүн бол ерөөсөө хоёр төрлийн зүйлийг л зөв хийхэд эрүүл байх боломжтой. Нэгдүгээрт нь зөв хооллолт, хоёрдугаарт нь явдал мөр зөв байх буюу амьдралын хэв маяг, өдөр тутмын зөв дадал зуршил. Хүний биед хий, шар, бадган тэнцвэртэй оршиж байж эрүүл байна. Манай улс жилийн дөрвөн улиралтай. Эрс тэс улирлаас шалтгаалаад хүний биеийн хий, шар, бадганы тэнцвэр алдагддаг. Тиймээс аль болох улиралдаа таарсан хоол хүнс хэрэглэх нь чухал. Үүнийг би амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Жишээ нь, зуны цагт цагаан идээ, өвөл илчлэг ихтэй хоол хүнс, хавар цагт тамир тэнхээ дээшлүүлэх бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг. Мөн хамгийн энгийн дадал буюу өглөө өлөн элгэн дээрээ хүйтэн ус биш бүлээн ус уухыг анхаарч, хэрэгжүүлдэг. Тухайн улс орны ард түмний хувьд улирал, цаг ууртайгаа тохирсон хоол ундыг хэрэглэх нь л эрүүл хооллолт. Манай монголчууд мах их иддэг. Махны хэрэглээг бас зохистой байлгах нь чухал гэж ойлгож байна. Бидний аав ээж, эмээ өвөө нар махыг өвөлдөө түлхүү, хавар, намартаа бага, зун цагт бүр хэрэглэхгүй байхыг эрмэлзэж, цагаан идээг улирал бүрийн онцлогт тохируулан хэрэглэдэг байсан нь маш ухаалаг, зөв хэв маягтай байжээ.  Монгол хүний хувьд жимс, ногооноос шим тэжээлээ бүрэн авч чадахгүй. Жимс ногоо идээд байгаа мөртлөө жин хасахгүй байна гээд улам хөөгөөд байдаг хүмүүс бий шүү дээ. Тэгэхээр жимс ногоог хэтрүүлж идвэл эсрэгээ өвчин эмгэг үүсгэх ч эрсдэлтэй. Аливаа зүйлийн тунг тааруулж явах ёстой юм билээ. Хэмжээ хүний амьдралд их чухал шүү дээ. Хүний нас хэмжээтэй, жаргал, зовлон хэмжээтэй, нүгэл буян бүгд хэмжээтэй. Хэмжээг л зөв тааруулаасай гэж хэлмээр байна. Уламжлалт анагаах ухааны аливаа зүйлийг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулахгүй гэдэг онол маш зөв санагддаг.

  • Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

en_US
Scroll to Top