Хий өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хий өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Уламжлалт анагаах ухааны эх сурвалжид “Гашуун амттай, хөнгөн ширүүн чадалтай идээ, ундыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Энэ улиралд биеийн галын илч буурч, долоон тамирын боловсролтын үйл ажиллагаа доройтдог учир бэлгийн үйлийг хагас сард нэг удаа үйлд хэмээжээ. Мөн шөнийн нойрыг тасалж болохгүй. Өглөө өлөн дээрээ бие, хэлний хүчтэй хатуу ажлыг хийж болохгүй учир сайтар буцалгасан усаар ч болов өглөөний өлийг тайлах нь зүйтэй. Энэ үед хануур эмчилгээ хийлгэж болохгүй, мөн гэнэтийн байдлаар цус алдсан тохиолдолд сайтар төлжүүлэх хэрэгтэй. Чийгтэй газар суух, сэрүүн салхинд удаан үлээгдэхээс болгоомжил. Хэтэртлээ уйлах, гаслант, хүсэл тачаалын муу сэтгэлийг үүсгэж болохгүй, сэтгэлээ амар амгалантай байлга. Ихээр ярьж өгүүлэх тэргүүтэн хэлний үйлийг хэтрүүлж болохгүй. Шимгүй идээг ихээр идэх юм уу байнга хэрэглэж болохгүй. Баас, шээс тэргүүтнийг гарахад нь хаах эсвэл гарахгүй байхад нь хүчээр шахаж гаргах зэрэг үйлдлийг хийж болохгүй” хэмээн хий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар айлдсан байна. Хий өвчнийг хөдөлгөх нөхцөлийг тэвчих хэрэгтэй.
Одонцэцэг эмчийн зөвөлгөө номоос

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

en_US
Scroll to Top