“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэг шиг үр өгөөжтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг олон болоосой
“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн үйлчлүүлэгч Ч.Майдар: “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн нэг онцлог нь сэтгэлзүйгээр нь их эмчилдэг юм байна. Өглөө бүр эмч нар үйлчлүүлэгчдэдээ зориулж уншлага ном уншиж, дараа нь Г.Одонцэцэг эмч зөвлөгөө өгдөг. Би өглөөний уншлагад алгасалгүй суулаа. Сэтгэл санаа давхар эмчлэгдээд элдэв бодол байхгүй болдог юм байна. Бие өвдөөд, ядраад сульдаад ирэхээр муу юм их бодогддог юм билээ. Харин энд номын дуу сонсоод, эм тан ууж, эмчилгээ хийлгээд үнэхээр сайхан боллоо. Сэтгэлзүйтэй нь холбож эмчилдэг нь уламжлалт анагаах ухааны болон энэ эмнэлгийн давуу тал байна. Европ анагаахын эмнэлэгт тариулаад хэвтээд байдаг, энд бол сэтгэлзүйтэй нь их ажилладаг нь онцлогтой санагдлаа. Хоёрдугаарт, “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийн эмч нар үнэхээр чадвартай сайн мэргэжилтнүүд байна. Эмч нараа үнэхээр мундаг бэлтгэжээ. Эхнэр бид хоёр энэ эмнэлгийг зорьж ирж үйлчлүүлсэндээ үнэхээр их баяртай байгаа. “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэгт эмчлүүлээд маш олон зүйл сайн талаараа өөрчлөгдлөө. Эрүүл мэндийн салбар “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлгийнх шиг ийм л үр өгөөжтэй эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг баймаар байна. Ийм эмнэлэг олон болоосой.

Эх сурвалж: https://tinyurl.com/yh76ddtm https://medium.com/@bodisetgelten.hospital

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

mn
Дээш шилжих