Бурханы алдар
Бурхны алдар (нэр). “Үзүүлэгч ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан дайснаа дарсан үнэхээр туулсан Бурхан”
-Үзүүлэгч
Төрөлхтний жолоодогч, орчлонгийн зовлонгоос хагацах гэгээрлийн замыг үзүүлэгч.
-Ялж
Хүсэл тачаал, уур хилэн, тэнэг мунхаг тэргүүтэй 84.0 мянган нисваанисын муу сэтгэл, түүнээс гарах үйл, түйтгэр бүгдийг ялсан.
-Төгс
Бурхан бээр дараах зургаан зүйлийг төгссөн.
1. Эрх төгс. Хилэнц бүгдийг тэвчсэн тул аливаа үйл бүгд өөрийн эрхээр болох бөгөөд бусдын эрхэнд харьяалагдахгүй.
2. Дүрс сайн. Бурханы лагшин нь бэлгэ 32, найраг 80-р чимэглэгдсэн.
3. Цог золбоо төгс. Номын нөхдийн хотол чуулган хуурмаггүй хүрээлж, тэдгээр нь хүндлэн шүтэж үйлдсэн.
4. Алдар төгс. Эрдмийн сууринд болсон тул зүг бүгдэд яруу алдар нь түгсэн.
5. Билгүүн төгс. Мэдэгдэхүүн бүгдийг торолтгүй мэдэж болгоосон.
6. Хичээл шамдал төгс. Зургаан зүйл хамаг амьтны хэрэг тусыг зохиох шамдалтай.
-Нөгцсөн
Бурханы эрдэм, үйлс, алдар нь ертөнцөөс нөгчсөн /хэтэрсэн/.
-Түүнчлэн заларсан
Шавь нар болон амьтны хэрэг тус юу байгааг болгоож, түүнчлэн заларсан.
-Дайснаа дарсан
Одонцэцэг эмчийн зөвөлгөө номоос