Сонгино, саримсыг түүхийгээр нь хэрэглэхээс татгалзаарай
Сонгино, саримсыг түүхийгээр нь хэрэглэхээс татгалзаарай
Уламжлалт анагаах ухааны сударт: “Сонгино нь нойрыг арвидуулж, хоолны шингэлтийг сайжруулж, бадган, хийг анагаана. Саримс нь хорхой өвчин, халуун хийг анагаана” хэмээжээ. Сонгино, саримс нь эмийн чадал ихтэй. Тухайлбал, саримсыг хорхойн эмийн жорд хэрэглэхдээ битүү саванд сайтар түлж үнсийг хэрэглэх, мөн хийн туулгын жорд 4-5 цаг зөөлөн галаар тасралтай буцалгаж илчлэг чадлыг үүсгэж хэрэглэдэг. Түүхий сонгино, саримс нь хүнд, сэрүүн чадалтай учир эс шингэж, бадган салсыг арвидуулдаг. Тиймээс сонгино, саримсыг хоолонд хэрэглэхдээ заавал болгож хэрэглэх нь зүйтэй.
Одонцэцэг эмчийн зөвөлгөө номоос

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

mn
Дээш шилжих