Согтолт нь дараах гурван үе шатаар явагдана.
Согтолтын эхний үед сэтгэл санаанд ургасан зовлон зүдүүр бүхэн арилах мэт болж, зуур сэтгэл санаа амар амгалан, жаргалтай мэт болно. Энэ байдалд эндүүрч, архийг дахин уух шунал төрж үргэлжлүүлэн ууснаар согтолтын дараагийн үе рүү шилжинэ.
• Согтолтын хоёрдугаар үед ормогц оюун санаа нь хазаар ногтгүй галзуу догшин заан мэт болно. Ёс зүйн хүлээс алдарч хүний ёсонд болон өөрөө муушаан цээрлэдэг үйлдлийг эрээ цээргүй үйлдэнэ. Архийг дахин уух шунал төрж үргэлжлүүлэн ууваас согтолтын эцсийн үе рүү шилжинэ.
• Согтолтын эцсийн үед сэтгэл, оюун ухаан болон биеийн мэдрэмжээ алдаж, сайн, муу ямар ч үйлийг таньж мэдэх чадваргүй, харанхуй мунхаг байдалтай болж, хүүр мэт хэвтэнэ.
• Архи нь оюун билиг болон бие эрхтнийг хөнөөн сүйтгэх хор уршигтайг анхаарч, ашид тэвчихийг эрхэмлэж явууштай.
Эх сурвалж: Одонцэцэг эмчийн зөвөлгөө номоос
#манба_дацан_бодьсэтгэлтэн_эмнэлгээс_зөвлөж_байна #МанбаДацанБодьСэтгэлтэнЭмнэлгээсЗөвлөжБайна #Одонцэцэг_эмчийн_зөвлөгөө #одонцэцэг_эмчийн_зөвлөгөө