“Нялхасын 15 ад”-ын хорлолыг дарах тарни
Таны нялх хүүхэд шөнө орой унтахгүй уйлах, хөхөө хөхөхгүй уйлах, айж цочих, байн байн өвчин ороох зэрэг шинж илрээд байвал энэ нь “Нялхасын 15 ад”-ын хорлол байж болзошгүй.
Та энэ үед “Загджүсүм”-ийн дараах тарнийг ад хөдлөх цаг буюу өглөө нар мандах, орой нар жаргах үед аав, ээж нь долоон удаа уншаад хүүхдийнхээ зүрхэн тушаа нь үлээж адислаарай.
Тарни уншихын өмнө багш, чухал дээд гурван эрдэнэд аврал одуулж Итгэлийг гурван удаа уншина. Энэхүү тарнийг та хүүхдээ 16 нас хүртэл нь орой бүр уншаад хэвшүүлвэл таны хүүхэд элдэв төрлийн адын хорлолоос хамгаалагдах болно.
Нялх хүүхэдтэй айлын аав, ээж нь хоорондоо болон бусадтай эв түнжинтэй байх, ариун явдалтай байх, гэр орондоо архи дарс ууж зугаа цэнгэл хийхгүй байх, гэр орон үр хүүхдээ цэвэр ариун байлгах зэрэг нь адын шалтгааныг бүрдүүлэхгүй байх нөхцөл болно.
Итгэл :
Лама ла жавсү чио
Санжа ла жавсү чио
Чой ла жавсү чио
Гэндүн ла жавсү чио (3 удаа уншина)
Загджүсүмийн тарни:
Ум дүрү дүрү загда, заяа заяа загда, ха на ха на загда
Вахүрү вахүрү загда, ваха мара ваха мара загда
Ваха дүмани загда, зала зала загда
Сам ваха вагананани сара загда
Валаяа валаяа загда на га шаяа на га шаяа загда
Бам бам загда хум хум пад пад
Саманда гара загда дивада загда хум пад (7 удаа уншина)

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

mn
Дээш шилжих