Өвдөлт намдаах эм тогтмол хэрэглэхээс татгалзаарай
Өвдөлт намдаах эм тогтмол хэрэглэхээс татгалзаарай
Өвдөлт намдаах эм тогтмол хэрэглэхээс татгалзаарай. Өвдөлт нь бие махбодод ихэвчлэн хий эсвэл шарын бэлгэ чанар ихсэж хямарснаар илэрдэг. Бадганы бэлгэ чанар дангаараа ихсэх үед өвдөлтгүй, харин хий, шартай хавсарсан бол өвдөх шинж илэрнэ. Шарын өвдөлт нь яг тодорхой газраа тогтвортой өвддөг бол хийний өвдөлт энд тэнд хэсэж өвдөнө. Өвдөлтийн үед өвчин намдаах эм хэрэглэхэд түр зуур намдах боловч, эмийн үйлчлэх хугацаа дуусмагц дахиад өвддөг. Тиймээс эмчид хандаж өвдөлтийг үүсгэж буй уг шалтгааныг тогтоолгож, дүр урвасан бэлгэ чанарыг тэгшитгэх оновчтой, тохирсон эмчилгээг хийлгээрэй. Энэ нь уг өвчнийг хүндрүүлэх, архагшуулахаас сэргийлнэ.
Одонцэцэг эмчийн зөвөлгөө номоос

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

mn
Дээш шилжих